Зам тээврийн осолд гурван хүүхэд өртжээ

Хуучирсан мэдээ: 2016.08.09-нд нийтлэгдсэн

Зам тээврийн осолд гурван хүүхэд өртжээ

Энэ сарын 8-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 247 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авчээ.

Эдгээрээс зам тээврийн ослын 185 дуудлага бүртгэгдсэний дотор гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 12 бүртгэгдэж, 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн байна.

Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч нэг, явган зорчигч хоёр, зам тээврийн осолд гурван хүүхэд өртжээ. Үүнээс сургуулийн өмнөх насны хоёр, сургуулийн насны нэг хүүхэд байжээ.

Харин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлж, гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажиллажээ. 

Тодруулбал Чингэлтэй дүүргийн нутаг Яргайтын 38-593 тоот хашааны урд замд амины T.Estima маркийн автомашины жолооч М нь явган зорчигч Б-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхиж явсан бол Сонгинохайрхан дүүргийн нутаг Авто Ауро хорооллын замд амины T.Prius маркийн автомашины жолооч Н нь явган зорчигч ганцаараа явж байсан таван настай Т-г мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ.

А.Сүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж