Японы эзэн хаан титэмээс татгалзах уу

Хуучирсан мэдээ: 2016.08.10-нд нийтлэгдсэн

Японы эзэн хаан титэмээс татгалзах уу

Японы эзэн хаан Акихито

Фото: EPA/KIMIMASA MAYAMA

“Төрийн бэлгэдэл” байх өөрийн үүргээ биелүүлэхэд хүндрэл учирч магадгүй юм гэдгийг Японы эзэн хаан Акихито хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр хаан ширээнээс татгалзах хэрэг гарвал бэлэн гэдгээ ойлгуулсан ч энэ асуудлыг  өөрийн илгээлтдээ илэрхий дурдаагүй юм. Хааны айлтгалд “хаан ширээнээс  буух” гэсэн үг байсангүй. Японы эзэн хаан наймдугаар сарын 8-нд тусгай илгээлтээ уншина гэж өмнө нь мэдээлж байлаа.

Японы эзэн хаан Акихито, хаан ширээ залгамжлагч жонон Нарухито. Фото: Kiyoshi Ota/Getty Images

"Одоо миний нас, сүүдэр ная гараад байна. Аз гийхэд би эрүүл, саруул байна. Миний  эрүүл мэнд аажмаар муудаж байна” гээд “улсынхаа бэлгэдлийн” үүргийг бүхий л  бие, сэтгэлээрээ өнөөдрийг хүртэл чанд гүйцэтгэж ирсэн, харин цаашид биелүүлэх нь хүндрэлтэй болж магадгүй гэж шаналж байна” хэмээн эзэн хаан айлтгалдаа  өгүүлэв.

Эзэн хаан нь Японы Үндсэн хуулиар төр захирах ямар ч эрхгүйг хаан санууллаа. “Японы хааны гэр бүл өөрийн урт хугацааны түүхийг үл мартан манай орны ирээдүйг бүтээн байгуулахад  өөрийн ард түмэнтэй бүхий л цаг ямагт хамт байна хэмээн би найдаж байгаа. Эзэн хааны үүргийг ирээдүйд тасралтгүйгээр авч явах болно гэж би найдаж байна” хэмээн хаан хэлжээ.

Японы эзэн хааны  эрүүл мэнд  муудсан  цагууд нийгэмд нөлөөлөн зогсонги байдалд оруулж, хүмүүсийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж ирсэн гэдгийг Акихита дуулгав. “Хаан хөгширлөө гээд түүний  үүргийг аажмаар хумиж болохгүй. Хэрэв эзэн хаан өвчтэй эсвэл насанд хүрээгүй бол түүний эрхийг өмнөөс нь явуулан захирч болох юм. Гэсэн  ч тэр эзэн хаанаараа  өөрийн амьдралаа дуустал байх л болно” гэж Акихита  өгүүлэв.

Акихито  хааны айлдварыг  өмнө гараагүй үзэгдэл гэж үзэв. Ердийнхөөр хааны илгээлтийг  ордны  захиргааны газраас нийтлүүлдэг. Акихита ард түмэндээ видео илгээлтээр хандсан нь  тэдний зүгээс ойлголтыг аван ард түмэнтэйгээ шууд харьцах хааны эрмэлзлэлийг харууллаа гэж  тоймчид үзжээ. “Бид эзэн хааны  ард түмэндээ хандсан илгээлтэд маш анхааралтай хандаж байна. Илгээлтийг  маш  нарийнаар ухааран сэтгэх хэрэгтэй гэж бид бодож байгаа" хэмээн Ерөнхий сайд Шинзо Абэ хэлэв.

Долдугаар сарын дундуур Японы хэвлэл мэдээллийн хэрэгслээр эзэн хаан хаан ширээнээс татгалзан эрхээ 56 настай хаан ширээ залгамжлагч Нарухитод дамжуулна гэсэн яриа  тарсан юм. Харин өнөөдөр үйлчилдэг хуульд тийм боломж байхгүй. Хэрэв хаан  үүргээсээ татгалзвал хуулийг эргэн харж шинэчлэх ёстой гэж нутгийн тоймчид бичив. Хуулийг шинэлэн засах боломжийг Засгийн газар нь  авч үзээд эзэн хааны төрсөн арванхоёрдугаар сарын 17 гэхэд засварыг батлахар болсон  гэж хэлэлээр өмнө өгүүлсэн байгаа.

Эзэн хааны үүргийн тухай

Өнөөдөр хүчин төгөлдөр Үндсэн хуулинд нэгдүгээр бүлгийг эзэн хаанд зориулжээ. Түүнд хааныг “ улс орон ба ард түмний эв нэгдлийн билгэдэл” гэж  нэрлэжээ. Үндсэн хуулиар хаан ёслолын болон Ерөнхий сайдыг Засгийн газрын өргөн барьсны дагуу дэмжин батлах зэрэг албан үүрэгтэй. Гэхдээ улсыг удирдахтай холбоотой  ямар нэгэн эрх хаанд байхгүй. Хаан  санал өгдөггүй ба өөрийн улс төрийн үзэл санаагаа  хэлж болохгүй. Мөн тэрээр  ахөрөнгө эзэмших эрхгүй.

Эзэн хааны тухай

Акихито 1933 оны арванхоёрдугаар сарын 23-нд төржээ. Тэрбээр эзэн хаан Хирохито (1901-1989) хатан хаан Нагако (1903-2000) нарын том хүү юм. Маш сайн англи хэлтэй, морин хийл хөгжмөөр тоглодог. Биологи, шувуу судлалаар сонирхон оролддог. Акихита 1986 оноос Лондоны Линнейн нийгэмлэгийн гишүүн, мөн үндэсний  шувуу судлаачдын нийгэмлэгийн гишүүн юм.

Акихито нь Nisshin Flour Milling Company гэх гурилын үйлдвэрлэлийн том компанийн  ерөнхийлөгчийн том охин Митико Сёдатай 1959 оны дөрөвдүгээр сарын 10-нд гэрлэжээ. Тэдний холбоо нь  эзэн хааны цусныхан язгууртан гаралтай  эмэгтэйтэй гэрлэнэ гэсэн олон жилийн уламжлалыг  орхихсон анхны тохолдол байлаа. Эзэн хаан Акихито хатан хаан Митико нар хоёр хүү, нэг охинтой. Тэднийг хаан ширээ залгамжлагч жонон Нарухито (1960.2.23), хаан ширээг залгамжлагч хоёрдугаар шугамын  жонон Акисино (1965.11.30), гүнж Саяко (1969.4.18) гэдэг.

Японы эзэн хааны овог нь 2000 жилийн түүхтэй. Олон зууны турш тэд нар нь нарны бурхан Аматэрасугийн ивээгч хүү нар гэж тооцогдож иржээ. Хаан ширээ нь  хааны гэр бүлийн эрэгчүүдэд өвлөгдөн дамжуулагддаг. Хамгийн сүүлд Японы эзэн хаан 1817 онд хаан ширээнээс татгалзсан түүхтэй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж