Хятад өөрийн онгоц тээгчээ үйлдвэрлэж эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.07.13-нд нийтлэгдсэн

Хятад өөрийн онгоц тээгчээ үйлдвэрлэж эхлэв

Өөрсдийн зохион бүтээгч нарын зураг төслөөр бүтээгдэх онгоц тээгч хөлөг онгоц үйлдвэрлэх ажлаа Чансин арлын Шар мөрний зутгалан дахь хөлөг онгоцны үйлдвэрт эхлүүлсэн байна. Урьдчилан хэлж байгаагаар онгоцны хэмжээ нь онгоц тээгч "Ши Лан" (хуучин "Варяг")  онгоцтой апдил байна.

Хөлөг онгоцны нисэх групп нь одоо Хятадын Shenyang Aircraft Corporation компани бүтээж байгаа J-15 сөнөөгч онгоцноос бүрэлдэнэ. Онгоц тээгч нь сөнөөгч онгоцнуудыг хөөргөх трамплинтай байх бөгөөд  хэзээ түүнийг зэвсэглэлд оруулах нь тодорхойгүй.  АНУ-ын Батлан хамгаалах яам ойрын 10 жилийн дотор хоёр онгоц тээгчтэй болсон байна гэж  тамаглажээ. Эхнийх нь “Ши Лан” гэж нэрлэгдсэн 1998 онд Украинаас худалдан авсан хуучин “Варяг” онгоц болох юм. Одоо тэр дутуу үйлдвэрлэгдсэн онгоцыг засварлан сэргээж байна. “Ши Лан” ирэх жилээс зэвсэглэлд орно.

Сүүлийн 20 жилийн дотор Хятад зэвсэглэлээс гаргасан онгоц тээгч хөлгүүдийг бусад орнуудаас худалдан авч тэдний үндсэн дээр өөрийн онгоц тээгчээ бүтээж байна. Эхний ээлжин хийн турб инийн хөдөлгүүртэй дөрвөн онгоц тээгч бүтээх бөгөөд онгоцнуудын усан эзэлхүүний хэмжээ нь 50-55 тонн байх ажээ.

Дараа нь атомын хөдөлгүүртэй онгоц хийж эхлэх гэнэ. Тэдний усан эзэлхүүний хэмжээ нь 65 тонн байх гэнэ.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж