Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжлэн явагдана. Энэ удаагийн наадамд дүрвэгсдийн багтай нийлэн 207 орны 11 мянган тамирчин спортын 28 төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдөж байна.
Одоогоор байт харваа, дугуй, туялзуур сэлэм, буудлага, усанд сэлэлт, хүндийн өргөлт болон жүдо бөхийн төрлүүдэд медалийн эзэд тодроод байна. Одоогоор АНУ 5 алт, 7 хүрэл, 7 мөнгө, БНХАУ 5 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Австрали /4+0+3/, Итали /3+4+2/, Япон /3+0+7/ улс эхний тавд бичигдэж байна. Манай улс одоогоор жүдо бөхийн төрлөөс нэг мөнгөн медаль хүртэж, жагсаалтын 30-р байрт бичигдэж байна. Азарбайжан, Дани, Франц, Монгол, Филиппин, БНАСАУ нэг мөнгөн медаль аваад байгаа юм.
Монголын багийн медалийн салхийг мөнгөн медалиар эхлүүлсэн Д.Сумъяа энэ жилийн дэлхийн аваргын хүрэл медалиа олимпийн мөнгөөр ихэрлүүллээ. Түүний хувьд олимп, дэлхийн аваргаас медальт хүртсэн анхны эрэгтэй жүдоч болсон төдийгүй Монголын жүдо бөхийн түүхэнд шинэ амжилт бичсэн юм.
Ч.БОЛ