УИХ-ын дарга Д.Сумъяад баяр хүргэлээ

Хуучирсан мэдээ: 2016.08.10-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Д.Сумъяад баяр хүргэлээ

УИХ-ЫН ДАРГА Д.СУМЪЯАД БАЯР ХҮРГЭЛЭЭ

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Риогийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулан, амжилттай сайн барилдаж мөнгөн медаль хүртсэн жудо бөхийн ОУХМ, МУГТ Доржсүрэнгийн Сумъяатай өчигдөр утсаар холбогдон баяр хүргэлээ.

Тэрээр Д.Сумъяад хандан "Тамирчин хүний тэсвэр тэвчээр, ур ухаан, уран мэх, эр зоригийг гарган урамтай сайхан барилдаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж, энэ удаагийн олимпийн анхны медалийг хүртсэн тамирчнаараа Монголчууд бид бахархаж байна. Медалийн барилдаан Монголын цагаар шөнийн 04:00 цагийн орчим таарсан ч сэтгэл догдлуулан бүгд үзсэн. Гавьяат тамирчиндаа дараа дараагийн уралдаан тэмцээнд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе" гэжээ.

Наймдугаар сарын 6-7-ны өдрүүдэд Хүй долоон худагт болсон Даншиг наадмын үеэр худалдаа эрхэлсэн иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Учир нь наадмын талбайн ойролцоо хоол, хүнсний үйлчилгээ эрхлэхээр 150 аж ахуйн нэгжид зөвшөөрөл өгчээ. Зөвшөөрөл олгосон газар нь баярын үйл ажиллагаа болсон талбайгаас зайтай байрлажээ. Ингээд 150 үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч хоол хүнс, хуушуурны худалдаагаа эрхэлжээ. Гэтэл наадмын үйл ажиллагаа болж буй, хүн цугларсан газруудад иргэд зөвшөөрөлгүйгээр олноор хоол, хүнсний худалдаа явуулсан гэв.

Харин “Монгол наадам” цогцолборын зүгээс зөвшөөрөлгүй худалдаачдыг зогсоох хүч хүрээгүй гэдгээ мэдээлсэн. Харин хуушуурны зөвшөөрөл зарсан асуудал байхгүй гэдгээ хэллээ.

Увс аймгийн Улаангом хотод энэ сарын 7-ны өдөр 19 минут үргэлжилсэн хүчтэй аадар бороо, мөндөр орсны улмаас Улаангом сумын найман багийн 500 гаруй айл усанд автаж, 10 айл усанд урссан талаар мэдээлсэн билээ. Улаангом хотын 3, 4, 5, 7, 10 дугаар багийн нийт 22 айл өрхийг нүүлгэн шилжүүлжээ. Мөн 5-р багийн нутаг наадмын талбай орчмын нэг км газрын далан шуудууг сэргээн засварлах, усны гольдролыг өөрчлөх ажлыг зохион байгуулаад байгаа аж.

Одоогийн байдлаар үерийн гамшгийн хор хохиролыг арилгах, сэргээн босгох, засварлах ажилд 1735 литр буюу 3.3 сая төгрөгийн шатах тослох материалыг зарцуулаад байгаа ажээ.

Өнгөрсөн сарын 17-нд Туул голын эрэг дээр нэгэн этгээд цагдаа, цэргийн хэрэгцээнд ашигладаг “Макаров” маркийн буу гарган буудсан тухай тэр орчимд байсан иргэд мэдээлж байсан юм. Тухайн үед цагдаагийн байгууллагынхан уг этгээдийг барьсан боловч оргон зайлсан гэж мэдээлсэн. Ингээд эрэн сурвалжилж байжээ.

Тэгвэл энэ этгээдийг цагдаагийн байгууллагынхан баривчилжээ. Буу гаргаж танхайрсан этгээдийг У.Болд гэдэг бөгөөд Доён гэх хочоороо алдаршсан, өмнө нь ч хэрэг төвөгт орооцолдож байсан нэгэн аж.

Наймдугаар сарын 4-ний 22:00 цагийн орчим Бээжин-Эрээн чиглэлийн “Есөн луу” компанийн зорчигч тээврийн автобус Ша Хуа Юань суурины ойролцоо шатсан талаар бид мэдээлсэн. Тус автобусанд нийт 37 монгол иргэн зорчиж явсан юм. Монгол иргэдийн амь нас, эрүүл мэнд хохироогүй, иргэдийн зарим ачаа, бичиг баримт галд өртсөн юм. Тэд өчигдрийг хүртэл хэсэг болон тал бүрд байрлан яахаа мэдэхгүй байгаа талаар мэдээлэл байсан. Тэгвэл энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад, “Иргэдийг замын үйлчилгээний цэгт байрлуулсан. Бээжин дэх ЭСЯ-наас тээврийн компани, цагдаагийн байгууллага, даатгалын компани, зорчигч иргэдтэй холбогдон тэднийг тээвэрлэх, хохирлыг барагдуулах чиглэлээр ажиллаж байна” гэж мэдээллээ.

2016 оны шинэ хичээлийн жил эхлэхэд гурван долоо хоног дутуу байна. Төлөвлөгөө ёсоор засварыг наймдугаар сарын 25 гэхэд хүлээлгэж өгөх учиртай. Гэвч өнөөдрийн байдлаар сургууль, цэцэрлэгийн засварын ажил 40 хувьтай байна. Түүгээр ч барахгүй нэг цэцэрлэг, нэг сургуулийн засварын ажил өнөөдрөөс эхлэх мэдээ бий.

4 дүгээр хорооллын 50 дугаар байрны 5 дугаар орцны айлын тагтнаас эмэгтэй хүн унах гэж байна гэсэн дуудлага өчигдөр /2016.08.08/ 16:25 цагт Нийслэлийн Онцгой байдлын газарт ирж, тус ангийн Аврах ангийн 6 албан хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, иргэн С /30 настай, эмэгтэй/ -ийг аварчээ. Тэрбээр согтуу тагтан  дээрээс унах гэж байхад нь Онцгойгийнхон, Цагдаагийн алба хаагч нартай хамтран аюулгүй болгож тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж