Иргэний агаарын тээврийн хөгжилд 1,5 их наяд юань гаргана

Хуучирсан мэдээ: 2011.07.13-нд нийтлэгдсэн

Иргэний агаарын тээврийн хөгжилд 1,5 их наяд юань гаргана

Хятад ойрын таван жилийн дотор бүтэн хагас их наяд юанийн (231,9 тэрбум ам.доллар) хөрөнгө оруулалтыг нисэхийн салбартаа хийнэ. Энэ тухай  Shanghai Securities News сониноос иш татан  China Daily сонинд бичжээ. 

БНХАУ-ын Иргэний агаарын тээврийн захиргааны тэргүүн Ли Зяньсяны өгүүлснээр жилийн турш эрх баригчид нисэхийн салбарыг хэрхэн хөгжүүлэх чиглэлээ тодорхойлох юм байна. Мөн Засгийн газар нисэхийн салбарынхаа олон улсын зах зээлд эзлэх байр суурийг нь сайжруулахад тус дэм болох гэнэ. Хятадын гурван том нисэх компаниуд  Air China, China Southern Airlines ба China Eastern Airlines нь одоогоор дэлхийн тэргүүлэх компаниудтай өрсөлдөх хэмжээнд очиж чадаагүй байна.

Хятад улс орон нутгийн нисэхийн компанийн татварын хөнгөлөлтийг хийж шинэ чиглэлүүд нээхэд нь тус болох гэнэ. Таван жилийн хугацаанд Хятад шинээр 45 нисэх буудлыг бариснаар нийт нисэх буудлуудын тоо 220 болох ажээ. 2015 он гэхэд нийт зорчигч тээврийн онгоцнуудынхаа тоог 5000 болгох ажээ. 2014 он хүрэхэд нийт зорчигчдын тоо 200 сая  хүн хүртэл өсөх гэнэ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж