
Доллар нөөцийн валют учраасАНУ мөнгө хэвлэх монополи эрхтэй байна гэж иПутин бас санууллаа. Орос ийм маягаар төсвийн алдагдлаа ихэсгэн урсгал асуудлаа шийдэж чадахгүй гэж тэр онцлов. Хямралаас өмнө Оросын төсөв ихээхэн алдагдалтай байсан бол одоо алдагдал маш бага гээд энэ жилийн дундаас Оросын төсөв алдагдалгүй болно гэжээ.
Үүнээс өмнө Оросын удирдлага АНУ-ыг эдийн засгийн бодлогын талаар шүүмжилж байлаа. 2008 онд Путин хэлэхдээ АНУ-ын дэлхийн лидер болохоор бүтээсэн систем нь “хариуцлагагүй” гэж байсан бол түүнээс өмнө Дмитрий Медведев АНУ хямралыг өдөөн дэлхийг “блаллаж” байна гэж хэлсэн байлаа.
Ш.Мягмар