2016 оны олимпийн тоглолтыг хүлээн авч байгаа Бразил “зэрлэг бич үй түм”, "фавель гэх ядуусын хорооллын дээрэмчид”, “кофены демпинг”, “Миний бүсгүйд нэг жижигхэн зүйл бий” гэдэг чарлстоны аялгуу” гэх мэтээс өөр юугаараа алдартай билээ. Алдартай зүйл хангалтай түүний тоонд нь загварын урлаг ордгийг энэхүү гэрэл зургийн сурвалжлага өгүүлнэ.
Sandro Barros
Сан-Паулу хотын уугуул, Бразилийн нийслэлийн хамгийн алдартай урлангийн эзэн Сандро Баррос одоо улсынхаа ажил хэргийн болон улс төрийн элитийг хувцасладаг.
Alexandre Herchcovitch
Фото: Victor Vergile /Gamma-Rapho/
Польш-Румын гаралтай цагаачлагчдын үр удам Алешандри Хершкович тус улсын залуучуудын алтан үеийнхэн гэдэг дунд алдартай. Саяхан нэрийн барааны дэлгүүрээ Токиод нээжээ.
Tufi Duek
Бразилийн хамгийн нэр цуутай дизайнеруудын нэг наяад оны эхнээс жийнсийн хувцаснаас ажлаа эхэлсэн байлаа.
Basso and Brooke
Фото: Samir Hussein / Getty Images
Бруно Бассо ба Кристофер Брук хоёрын уран бүтээлийн нэгдэл даавууны хээг хэвлэхдээ анх дижитал техникийг ашиглажээ. Тэдний анхны бүтээл нь Нью-Йоркийн "Метрополитен» музейд үзмэр болжээ.
Amir Slama
Фото: Victor Vergile / Gamma-Rapho / Getty Images
2002, 2003 онуудын Бразилийн шилдэг дизайнераар тодорч байсан Амир Слама Израйлиас гаралтай айлд төржээ. Amir Slama гэх нэрийн барааны дэлгүүр нь Рио-де-Жанейро, Сан-Паулу хотноо нээгдсэн ба худалдан авагчдынх нь дунд Наоми Кэмпбелл харагджээ.
Carlos Miele
Итали-Бразил гаралтай загвар бүтээгч Карлос Миэлегийн хувцасны загварууд дэлхийн 30 гаруй оронд зарагддаг. Түүний нэрийн барааны Нью-Йоркийн тэргүүн дэлгүүрийн чимэглэлийг алдартай уран барилгач Хани Рашид бүтээжээ.
Cavalera
Фото: Fernanda Calfat / Getty Images
Игорь Кавалеру дэлхий даяар хэдэн сая шүтэн бишрэгчэй. Түүнийг фанатууд нь Бразилийн Sepultura гэдэг “металл хамтлагийн бөмбөрчин, Cavalera Conspiracy брэндийг бүтээгч гэдгээр нь сайн мэднэ. Игорийн брэнд нь эх орондоо алдартай бөгөөд хүнд металлын фанатуудын хувцас гэдгээр их нэртэй.
Barbara Casasola
Барбара Касасола 1984 онд Бразилд төрсөн ба Миланд суралцаж одоо Лондонд ажилладаг. Түүний цуглуулгаар Рита Ора, Гвинет Пэлтроу, Алисия Викандер зэргийн алдартнууд гоёдог.
Gloria Coelho
Фото: Fernanda Calfat
Бразилийн загварын “эмээ” карьераа 1974 онд Европт суралцаад ирснийхээ дараа эхлүүлжээ. Өнөөдөр 65 настай Глория Коэльо гадаадад нэр алдартай, Gloria Coelho брэндүүд нь олон оронд зарагддаг.
Daspu
Фото: Bruno Domingos / Reuters
Жинхэнэ бразили маягийн Daspu брендийг 2005 онд биеэ үнэлэгчдийн эрхийг хамгаалдаг арилжааны бус Davida байгууллага бүтээжээ. Нэрийн товчлол нь “завхай нараас” гэдэг das putas гэсэн үгнээс бүтжээ. Загваруудыг биеэ үнэлэгчид өөрсдөө бүтээн үзүүлдэг ажээ. Харин түүнээс орсон орлогыг ДОХ-той тэмцэхэд зориулдаг гэнэ.
Meskita
Фото: Astrid Stawiarz / Getty Images
Сан-Паулу хотын уугуул Алессандра Мескитагийн бүтээсэн бренд нь хатагтайн өөрийнх нь хэлснээр, соёл, уран сэтгэмжид тулгуурлагджээ. Зураач эмэгтэйн охин хувцас оёж, бүтээх ажилд 15 настайгаасаа татагдан орсон ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР