“Нурбанкны” хоёр менежерийг хулгайлан хөнөөсөн гэх ялыг Казахстан түүнд тулгаж байгаа ба Австриас Алиевыг шилжүүлэн өгөхийг Казахстан олон удаа шаардаж байв. Санхүүчид нь ерөнхийлөгчийн хамаатны зүгээс мөнгө өгөхийг шаардсан шахалтад орон амиа алдсан гэж тэдний хамаатан садан мэдүүлж байгаа. Ерөнхийлөгчийн хүргэн тэр үед банкны төлөөлөгчдийг мөнгө завшсан гэж байлаа. Хуулийнхан Алиевын талд байсан боловч хүргэндээ муудсан Назарбаев мөрдөн байцаалт явуулахыг тушаасан байв. Хожим Алиевыг 20 жилээр хорих ялыг Казахстаны шүүх эчнээ өгчээ.
Энэ жилийн тавдугаар сард хулгайлагдаад сураггүй болсон хоёр менежерийн цогцсыг олсон тухай зарласны дараа Алиевт шинээр аллага гэсэн хэрэг тулгаад байгаа юм. Алиев өөрөө энэ бүгдийг үгүйсгэж байгаа ба түүний хөрөнгийг авахаар зохион байгуулсан хиймэл хэрэг гэж тэр хэлдэг.