Путин, Мэй хоёр “болзоно”

Хуучирсан мэдээ: 2016.08.10-нд нийтлэгдсэн

 Путин, Мэй хоёр “болзоно”

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин болон Их Британий ерөнхий сайд Тереза Мэй нар Мягмар гарагт /2016.08.08/ утсаар холбогдон ойрын хугацаанд уулзаж терроризмоос эдийн засаг хүртэл бүхий л салбар, сэдвийг хамран уулзаж ярилцахаар болсон байна.

Кремлиний мэдээлснээр хоёр тал Их Британи болон ОХУ-ын харилцаанд сэтгэл хангалуун бус байдаг бөгөөд улс төр, эдийн засгийн хүрээнд харилцаагаа сайжруулж, үр дүнтэй болгох тал дээр анхаарах шаардлагатай байгаа гэв.

Их Британи, Оросынп дипломат харилцаа Оросын тагнуул Александр Литвиненког Лондон хотод байрлах зочид буудлын цайнд хордон нас барсанаас, түүнчлэн Украины асуудал болон бусад асуудлуудаас  үүдэн нэлээдгүй хөндийрсөн байсан аж.

Энэ нь Тереза Мэйн албан тушаалаа хүлээж авснаас хойших ОХУ-д хийж буй анхны айлчлал болох аж. 

Г.Анударь

Эх сурвалж: Associated Press

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж