Германд ИУ бүлэглэлийн цэргийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2016.08.10-нд нийтлэгдсэн

Германд ИУ бүлэглэлийн цэргийг баривчлав

Германы Rhineland-Palatinate-ын цагдаагийн газраас ИУ бүлэглэлийн дээд тушаалтай цэргийн албан хаагчыг баривчилсан талаар Мягмар гарагт /2016.08.08/ мэдээлсэн байна.

Баривчлагдсан цэрэг 24 настай Сирийн дүрвэгч байсан бөгөөд сайдын мэдээлснээр энэ сарын сүүлээр болох хөл бөмбөгийн аварга шалгаруулах “Бундеслиг”-ийн тэмцээний үеэр онц ноцтой томоохон халдлагыг үйлдэхээр төлөвлөж байсан аж.

Үүнтэй холбогдуулан тус тэмцээний үеэр цэрэг, цагдаагийн өндөржүүлсэн хамгаалалтыг нэмэгдүүлэхээр болсон байна. 

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: EURO NEWS

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж