Афганистаны ерөнхийлөгчийн дүүг хөнөөв

Хуучирсан мэдээ: 2011.07.13-нд нийтлэгдсэн

Афганистаны ерөнхийлөгчийн дүүг хөнөөв

Афганы ерөнхийлөгч Хамид Карзайн эцэг нэгт дүү  бөгөөд тус орны өмнөд Кандагар мужийн захирагч Ахмад Вали өөрийн гэртээ алагдсан тухай Reuters мэдээлжээ.

“Ахмад Вали өөрийн гэртээ алагдсан гэдгийг би батлан хэлж байна” гэсэн Кандагар мужийн захирагчийн төлөөлөгч агентлагт хэлжээ. Хожим тусгай албаны өндөр тушаалын эх сурвалжийн мэдээнд үндэслэн тус агентлаг мэдээлэхдээ Ахмад Вали Карзайг бие хамгаалагч нь хөнөөсөн байж магадгүй гэсэн байлаа.

Хар тамхины наймаачидтай холбоотой гэж Ахмад Карзайг нэг биш удаа буруутгаж байсан ч тэрээр үүнийг үгүйсгэж байлаа. Сүүлийн жилүүдэд түүний амь насанд халдахаар хэд хэдэн удаагийн оролдлого гарч байлаа.

Өмнө нь НАТО-гийн цэргийнхэн андуурч Хамид Карзайн үеэл дүүг хөнөөсөн байлаа. Түүний үхэл нь Кабул ба Барууны эвслийн хооронд энгийн хүмүүс хөнөөгдсөн хэргээс болсон зөрөлдөөнтэй үетэй давхцсан юм.

Хоёрдугаар сард Афганы эрх баригчид НАТО-г бараг жар гаруй иргэд тэдний тоонд 20 эмэгтэй, 29 хүүхдийг хөнөөсөн гэж буруутгасан байлаа. Эвслийн нисдэг тэрэгнээс шөнө хийсэн довтолгоонд тэд өртсөн байжээ. Үүний дараа Карзай америкчуудын уучлал гуйсныг хүлээн аваагүй юм.Хамгийн сүүлчийн мэдээгээр Ахмад Валийг хөнөөсөний хариуцлагыг “Талибан” хөдөлгөөн өөртөө авсан байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж