10 болон түүнээс олон олимпийн наадам сурвалжилсан таван тивийн 100 спортын сэтгүүлчийг өнөөдөр AIPS-аас алдаршууллаа. Зуны олимпийн нийслэл Рио хотын Barra da Tijuca дүүрэг дэх “Tokyo 2020 Japan House”-д уг ёслол болсон юм. Монгол Улсаас хоёр төлөөлөл багтсан бөгөөд Монголын спортын сэтгүүлчдийн холбооны хүндэт ерөнхийлөгч, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар нар байлаа. Энэхүү нэр хүндтэй шагналыг Ж.Отгонцагаан “Лондон-2012” олимпийн наадмын үеэр анх удаа авч байсан бөгөөд хоёр дахь удаагаа гардлаа. Тэрбээр 13 удаа олимпийн наадмыг сурвалжилжээ. Харин Ч.Отгонбаатар 10 удаа олимпийн наадмыг сурвалжилж, анх удаа хүртэж байна.
Б.БАДМАА