Ж.Гантөгс хожил авч чадсангүй

Хуучирсан мэдээ: 2016.08.08-нд нийтлэгдсэн

Ж.Гантөгс хожил авч чадсангүй

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны XXXI наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна. Байт харвааны эрэгтэй ганцаарчилсан харвааны урьдчилсан буюу чансаа тогтоох харваа наймдугаар сарын 5-ны өдөр болсон. Өнөөдөр хасагдах шатны харваа эхэлж, Ж.Гантөгс цааш өрсөлдөх эрхээ авч чадсангүй.

Ж.Гантөгс Тайландын тамирчин В.Тамвонгд 5 сетийн дараагаар 7:3-аар хожигдсноор тэмцээнээ өндөрлүүллээ. Манай тамирчин "Лондон 2012" олимпийн наадамд мөн энэ шатнаас хасагдаж байсан билээ.

Урьдчилсан шатанд ОУХМ Ж.Гантөгс 664 оноогоор 24-р байранд орсон бол Тайландын тамирчин 655 оноогоор 41-р байранд бичигдсэн.

Б.БАДМАА /Рио-де-Жанейро/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж