“Эйр маркет”-ийн ажилчид хоолноос хорджээ

Хуучирсан мэдээ: 2016.08.10-нд нийтлэгдсэн

“Эйр маркет”-ийн ажилчид хоолноос хорджээ

Амралтаар явж байсан “Эйр маркет”-ийн ажилчид хоолны хордлого авсан талаар Эрүүл мэндийн яамны Шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ. Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын “Дэлгэр тур” амралтын газар энэ сарын 5-наас 7-ны өдрүүдэд амарсан “Эйр маркет”-ын ажилчид хоолны хордлогод орсон байна.

Тус амралтын газарт хоол идсэн 80 хүний 50 хүнээс асуумж судалгаа авахад 41 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна. Одоогоор лабораторийн шинжилгээнд 59 сорьц авч шинжилж байгаа аж. Мөн ХӨСҮТ-өөс тархвар судалгаа, лабораторийн шинжилгээ хийгдэж байна гэлээ.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж