Дөрвөн их тэгш ой тохиосон баяр наадмыг гадаадад байгаа монголчууд өргөн дэлгэр тэмдэглэж байна. АНУ-ын Вашингтон хотод суугаа монголчууд цугларан бөх барилдуулжээ. Улаан, цэнхэр зодогтой бөхчүүд яагаад ч юм шуудагны оронд шорттой барилдацгаав. Зодог байгаа юм хойно шуудагтай байж таарна. Харин гадаадынхнаас “ичсэн” юм уу, өөрсдөд нь эвгүй санагдсан уу, шорт өмссөн бөхчүүд элэн халин дэвж “америк” дэнжийг хотойтол барилдан нааджээ.
Д.ОЮУН