Өлсгөлөнг тараасан асуудлаар НҮБ-д ханджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Өлсгөлөнг тараасан асуудлаар НҮБ-д ханджээ

Иргэдийн “Альяанс” төвийн тэргүүн Ж.Занаа “Амлалт нэхэх ард түмний
холбооны болон бусад хөдөлгөөний тэргүүнүүдийг Үндсэн хуулиар олгогдсон
эрхээ эдлэн УИХ-д шаардлага тавьж, өлсгөлөн зарлаад байх үед нь шөнөөр
цагдаа нар хүч хэрэглэн, албадан өлсгөлөнг нь зогсоохыг оролдож, хүчээр
эмнэлэгт хэвтүүлсэн нь хүний эрхийг дээд зэргээр зөрчсөн асуудал” гэж
үзэж байна.
Тиймээс түүний тэргүүлдэг тус төв НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлд энэ талаарх илтгэлийг явуулахаар зэхэж буй гэнэ. Эл асуудлыг тэрээр олон улсын хүний эрхийн байгууллагуудад мэдэгдэн дэлхий дахины сонорт хүргэх юм байна. Харин хэзээ, ямар байдлаар гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

Л.Халиу 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж