Фото: Сергей Аверин / РИА Новости
Донбассын зэвсэгт мөргөлдөөний явцад жилийн дотор амь үрэгдэж, шархадсан энгийн иргэдийн тоо дээд цэгтээ хүрсэн тухай наймдугаар сарын 10-нд нийтлэгдсэн НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын сар тутмын ээлжит илтгэлд өгүүлжээ.
Хүний эрхийн дээд комиссарын илтгэлд Украины зүүн нутагт байлдааны явцад 73 энгийн иргэн хэлмэгдсэний найм нь амиа алдаж, бусад нь шархадсан гэж мэдээлжээ. Хамгийн хүнд хохирол 2015 оны зургадугаар сард байсан бөгөөд тэр үеэр 12 хүн үрэгдэж, 57 иргэн шархадсан байжээ. Эдгээр үзүүлэлтүүд нь 2015 оны есдүгээр сараас 2016 оны тавдугаар сарын хооронд сард дундажаар 34 хүн амь үрэгдэж, шархадсан байна.
Зэвсэгт сөргөлдөөн эхэлснээс хойш Донбасст нийт 9553 хүн амь үрэгдэж, 22 мянга гаруй нь шархаджээ. Сая гаруй хүн гэр орноо орхин дүрэвсэн байна. Суурин газруудыг өдрийн цагаар буудаж байсан нь энгийн иргэдийн дунд хохирлыг нэмэгдүүлэх гол шалтгаан болжээ.
Донецк, Луганск мужид Киевын шинэ засаг хүчээр эсэргүүцлийг дарах оролдлого хийсний дараа Донбасст зэвсэгт мөргөлдөөн 2014 оны хавар эхэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР