Луйзиана мужийн үерт гурван хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.08.14-нд нийтлэгдсэн

Луйзиана мужийн үерт гурван хүн амь үрэгджээ

АНУ-ын Луйзиана муж улсад их хэмжээний үерийн гамшиг болсноос гурван хүн амь үрэгдэж, олон зуун хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Луйзиана мужийн захирагч онц байдал зарлан үерийн гамшгийн эсрэг яаралтай арга хэмжээг явуулж эхэлжээ. Мужийн захирагчийн албан газрын доод давхар усанд автаж, цахилгаан тасарснаас нүүлгэн шилжүүлсэн байна. Үерийн усны хэмжээ зарим газар хагас метр хүрч, голын усны түвшин нэг метрээр нэмэгдсэн тухай онцгой байдлын газраас мэдээлжээ.

Өмнө нь Миссиссиппи мөрөн үерлэснээс Луйзиана муж улсын зарим хот усанд автаж байсан аж.

Ойрын өдрүүдэд хөрш Алабама, Миссиссиппи муж улсуудад үргэлжилсэн аадар бороо үерийн гамшиг дагуулах магадлалтай байгааг цаг уурын албанаас сэрэмжлүүлсэн байна.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: GOOD MORNING AMERICА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж