Португалийн Мадерийн арал болон Фунчал хотын ойролцоо ой хээрийн түймэр гарснаас нөхцөл байдал хүндэрч 3 хүн амь үрэгдэн, мянга гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Гал түймэр гарсан шалтгаан нь цаг агаарын хуурайшилт болон ойн менежмент алдагдсанаас болсон гэв.
Түүнчлэн Францын Марсиел хотын ойролцоох Витроллес тосгоны ой гал түймэрт автсанаас хэд, хэдэн айл өрх галд шатаж, зуу зуун оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа аж.
Марсиел хотын хойд хэсгээр 1500 гал унтраагч түймрийг унтраахаар ажиллаж байна. “Зэргэлдээх хотуудыг гал түймрээс сэргийлэхийн тулд гал унтраах багынхан болон оршин суугчдыг түймрийн бэлэн байдалд байлгаж буй аж.
Энэ талаар “Нөхцөл байдал маш хүнд байна. Түймэр маш хурдан тархсаар их хохирол амсах аюултай байна” хэмээн хотын захиргаанаас мэдээлэв.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: BBC