Путин тамгын газрын даргаа огцруулжээ

Хуучирсан мэдээ: 2016.08.14-нд нийтлэгдсэн

Путин тамгын газрын даргаа огцруулжээ

ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин өөрийн ойрын зөвлөхүүдийн нэг ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Сергей Ивановыг огцруулжээ. “Сергей Ивановыг албан тушаалаас чөлөөлж, түүний орлогч Антон Вайног ерөнхийлөгчийн тамгын газрын даргад томиллоо” хэмээн Владимир Путин мэдэгдсэн байна.

Өдгөө 63 настай Сергей Иванов нь ЗХУ-ын үед “КГБ”-д ажиллаж байх үеэс Владимир Путинтэй ойрын харилцаатай явж ирсэн аж. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын хувьд Сергей Иванов ОХУ-ын нөлөө бүхий эрхмүүдийн нэг байжээ. Өмнө нь батлан хамгаалахын сайд, ерөнхий сайдын орлогчоор ажиллаж байсан Сергей Иванов 2011 онд ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар томилогдсон байв.

44 настай Антон Вайно нь 2012 оноос хойш Сергей Ивановын орлогчоор ажилласан аж. Москвагийн Олон улсын харилцааны их сургуулийг төгссөн Антон Вайно өмнө нь Токио хотноо Элчин сайдаар томилогдон ажиллаж байжээ.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж