Рио-2016: Монголын тамирчдын өнөөдрийн хуваарь

Хуучирсан мэдээ: 2016.08.14-нд нийтлэгдсэн

Рио-2016: Монголын тамирчдын өнөөдрийн хуваарь

Монголын тамирчдын Риогийн олимп дахь тэмцээн, уралдаан үргэлжилж байна. Өнөөдөр буюу наймдугаар сарын 14-ний өдөр манай таван тамирчин тэмцээнтэй.

ХӨНГӨН АТЛЕТИК:

Орон нутгийн цагаар өглөөний 09:30 цагт буюу Монголын цагаар 21:30 цагт эмэгтэй марафон гүйлтийн уралдаанд Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр нар уралдана.

Л.Отгонбаяр

Б.Мөнхзаяа


БОКС:

Орон нутгийн цагаар 12:00 цагт (Монголын цагаар наймдугаар сарын 14-15-нд шилжих шөнийн 00:00 цагт) боксчин Э.Цэндбаатар /56 кг/ Беларусын боксчин Дмитрий Асанаутай тулалдана. Түүний өрсөлдөгч 20 настай. 2015 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж байсан, хүчтэй өрсөлдөгч бөгөөд Риогийн рингэнд эхний тойрогтоо Доминиканы боксчныг 2:1 харьцаагаар хожжээ.

Монголын цагаар наймдугаар сарын 15-ны шөнө 00:45 цагт буюу орон нутгийн цагаар 12:45 цагаас боксын 64 кг жинд өрсөлдөж буй Б.Чинзориг Оросын боксчин Виталий Дунайцевтай тулалдана. Оросын боксчин 24 настай. 2015 оны Дэлхийн аварга боксчин. Тэрбээр эхний тойрогт гоц мөргөжээ.

Э.Цэндбаатар

Б.Чинзориг

Д.Отгондалай

Өнөөдрийн шийдвэр буюу хамгийн ихээр анхаарал тавьж буй ОУХМ Д.Отгондалайгийн мөнгөн медалийн төлөөх тулаан орон нутгийн цагаар 18:30 цагаас (Монголын цагаар наймдугаар сарын 15-ны өглөө 06:30 цагт) болно.

Манай тамирчин хагас шигшээгийн тулаанаа Францын боксчин Софьян Үмиятай хийнэ. Франц залуу 21 настай. Өнгөрсөн жилийн ДАШТ-д 5-р байрт шалгарсан. Риогийн рингнээ Гондурас, Тайланд, Азербайжаны боксчдыг ялж, хагас шигшээд шалгарчээ.

Б.БАДМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж