Ардчилсан намын дарга асан З.Энхболд, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүл нар өнөөдөр/2016.08.11/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Өнгөрсөн мягмар гаригт Сангийн сайд Б.Чойжилсүрэн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ 2016 оны төсвийн алдагдал оны эцэст 5 их наяд хүрнэ гэсэн юм. Эл асуудлыг Ардчилсан намын дарга асан З.Энхболд “Хариуцлагагүй мэдэгдэл. Энэ мэдэгдэл нь гадаад болоод дотоодод сөрөг мессеж болж тусаж байна. Олон улсын зах зээл дэх Засгийн газрын бондын ханшийг унагалаа.
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар “Сайн” хөтөлбөрүүдийг зогсоох шийдвэр гаргасан нь буруу” хэмээн хэллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Т.НОМИН