Дуучин Т.Эгшиглэн тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2016.08.12-нд нийтлэгдсэн

Дуучин Т.Эгшиглэн тоглолт хийнэ

“Найрах арга чинь буруудаад байна”, “100 %”, “Амьдралын тоглоом” зэрэг дуунуудаараа залуусыг байлдан дагуулсан дуучин Т.Эгшиглэн энэ үдэш /2016.08.12/ “ CLUB24” клубт тоглолт хийнэ.

Давтагдашгүй өвөрмөц хоолойгоороо танигдсан дуучин бүсгүй сонсогчдынхоо сэтгэл зүрхэнд үлдсэн уянгын хит дуугаа дуулж, сэтгэл сэргээм цоглог хэмнэлүүдийг мэдрүүлэх гэнэ.

Баасан гаригийн энэ үдэш удаан уулзаагүй удсан чадварлаг дуучин Т.Эгшиглэнтэй нэгэн үдшийг хамт дуулж, өнгөрүүлэх боломжтой юм.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж