Пүрэв гарагт /2016.08.11/лалын шашин давамгайлсан Индонез улсын нийгэмд буруу үлгэр дууриалал үзүүлсэн гэх шалтгаанаар олон халдлагууд гарснаас үүдэн ижил хүйстнүүдэд орон зай байхгүй гэв.
Индонезийн ижил хүйстнүүд, трансжендер, бисексуал иргэд ИУ бүлэглэлийн халдлагын бай болох нь олонтаа байдаг аж.
Индонез улсын ерөнхийлөгчийн төлөөлөгч “Ард иргэдийн үндсэн эрх болох сургуульд явах, паспорт авах эрхийг нь хуулиар хамгаалж өгсөн боловч өсөн нэмэгдэж буй ижил хүйстэй, трансжендер иргэдэд Индонезийн орон зай байхгүй” хэмээн Ассошиэтэд Пресс агентлагт мэдээлсэн байна.
Түүнчлэн тус улсын боловсролын сайд их сургуулийн орчин, дотуур байранд ижил хүйстэн, трансжендерүүдийг амьдрах болон нийгэмлэг байгуулахыг хориглохын сацуу батлан хамгаалахын сайд эдгээр иргэдийг орчин үеийн дайны шалтгаануудын нэг гэв.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: RT