Зарим нутгаар сэрүүхэн байна

Хуучирсан мэдээ: 2016.08.12-нд нийтлэгдсэн

Зарим нутгаар сэрүүхэн байна

2016 оны 08 дугаар сарын 12-ны 09 цагаас 21 цаг хүртэл

Малчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.

2016 оны 08 дугаар сарын 12-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 Нутгийн хойд хэсгээр үүлшиж, бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 14-19 градус, Говийн бүсийн өмнөд хэсгээр 26-31 градус, Дорнод, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр.  18-20 градус дулаан байна.

Өглөө 06 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.            

2016 оны 08 дугаар сарын 13-наас 08 дугаар сарын 17-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

   13-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг болон төвийн аймгуудын нутгаар, 14,15,16-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 13,14-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж