Энэ цагийн эгэлгүй хурдан хүлгэдийн нэг хонгор морийг 177 дугаартай 13 настай Э.Цэндсүх унаж хурдлуулсан бол уяаг нь Тод манлай уяач Д.Мөнхбат тааруулсан байна.
Харин аман хүзүүнд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Х.Бат-Эрдэнийн халтар хурдалсан байна. Өнгөрсөн жилийн төрийн наадмын түрүү халтар соёолонг 056 дугаартай 13 настай Б.Билгүүн унаж хурдлуулсан бол уяаг нь Манлай уяач Б.Бат-Өлзий тааруулжээ.
Айргийн гуравт Ховд аймгийн Мөст сумын уугуул, “Ану Сервис” компанийн захирал Б.Буяннэмэхийн Сувдан бор хурдалсан байна. Өнгөрсөн жил Эрдэнэтэд болсон төвийн бүсийн уралдаанд түрүүлсэн бор үрээг 111 дугаартай 14 настай Г.Тэмүүжин унаж хурдуулсан бол уяаг нь Манлай уяач Б.Одгэрэл тааруулсан юм.
Айргийн дөрөвт Улаанбаатар хотын Налайх дүүргийн харъяат МУ-ын Алдарт уяач Д.Энхтайваны бор хурдалжээ. Бор үрээг 13 настай Б.Энхтайван унаж хурдлуулсан байна.
Харин айргийн тавд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул Б.Хосбаярын бор үрээ хурдалжээ. Бор үрээг 100 дугаартай 13 настай Б.Лхагвадорж унаж хурдлуулсан байна.
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.