Гурав дахь жилдээ хэрэгжиж буй уг хөтөлбөрт нийт 2500 оюутан хамрагдсан байна. Энэ онд хөтөлбөрт хамрагдахаар 4000 оюутан бүртгүүлснээс 1000 нь цэрэгт хамрагджээ. Тэднээс 741 оюутан Улаанбаатар хот, Батлан хамгаалахын их сургуулийн “Сургалт дадлагын төв”-д, Ховд аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хээрийн сургалтын төвд баруун 5 аймгийн 150 оюутан, Дорнод аймаг дахь Зэвсэгт Хүчний 327 дугаар ангийн хээрийн сургалтын төвд 95 оюутан хамрагдсан юм.
Өчигдөр /2016.08.12/ нийслэлийн 741 оюутан тангараг өргөсөн бол өнөөдөр Дорнод, Ховд аймгийн алба хаагчид тангараг өргөлөө.
Т.НОМИН