цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон говийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Дорнодын хойд хэсгээр 19-24 градус, Алтайн өвөр говиор 35-40 градус, Их нууруудын хотгор болон говийн нутгаар 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй.. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.
цаг агаарын урьдчилсан төлөв:
14,15-нд зүүн зүгийн нутгийн зарим газраар, 16, 17-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. 14,15-нд Алтайн салбар уулсаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар халж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 23-28 градус, говийн бүс нутаг болон Орхон, Сэлэнгийн сав газраар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.