Энэ онд нялхсын эндэгдэл нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2016.08.12-нд нийтлэгдсэн

Энэ онд нялхсын эндэгдэл нэмэгджээ

Улсын хэмжээгээр 2016 оны эхний хагас жилд нялхсын эндэгдэл 810 болж, өмнөх оны мөн үеийнхээс 180 хүүхэд буюу 28.6 хувиар өсчээ. Нялхсын эндэгдэл улаан бурхан болон амьсгалын тогтолцооны өвчнөөс голлон нэмэгджээ.

Харин тав хүртэлх насандаа 953 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс 215 хүүхэд буюу 29.1 хувиар өссөн байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2016 оны эхний хагас жилд 51312 болж, өмнөх оны мөн үеийнхээс 15563 буюу 43.5 хувиар нэмэгдсэн байна. Ийнхүү 50 орчим хувиар нэмэгдэхэд нөлөөлсөн хүчин зүйлсийг ангилж үзвэл: вирүст хепатитаар өвчлөгчид 145 буюу 32.7 хувиар, мөөгөнцрөөр өвчлөгчид 339 буюу 32.9 хувиар, тэмбүүгээр өвчлөгчид 901 буюу 22.0 хувиар, гонококкт халдвараар өвчлөгчид 452 буюу 17.2 хувиар, сүрьеэгээр өвчлөгчид 70 буюу 2.8 хувиар буурсан хэдий ч улаан бурхнаар өвчлөгчид 12956 буюу 1.8 дахин, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 3181 буюу 5.0 дахин өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж