Тод өнгө, хамба хилэн эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2016.08.13-нд нийтлэгдсэн

Тод өнгө, хамба хилэн эргэн ирлээ

Хүсэн хүлээсэн зуны улирал саяхан л хаяанд ирлээ гэж ярилцаж байсан бол одоо намрын урь орж, төд удалгүй  алтан шаргал навчис гудамжаар нэг хаялах  цаг айсуй. Зуны намуухан үдэш, цэцэрлэг саад, байрны гадаа, кино театр  гэх мэтчилэн хотын төвөөр их хотын дэгжин залуус зөрөлдөнө. Цаг үе өөрчлөгдөхийн хэрээр хувцасны дизайн, загварын чиг хандлага хүртэл өөрчлөгддөг. Хувь хүний хувцаслаж байгаа байдал зэрэг нь тухайн хүнийг тодорхойлох нэгэн шалгуур болсон гэдэгтэй та санал нийлэх байх. 2016 оны хавар намрын загварын чиг хандлагыг тодорхойлуулахаар “N&O” хувцас загварын дизайнер Э.Од-Эрдэнэтэй уулзлаа. 

-Энэ жилийн  хавар намрын загварын чиг хандлагыг  хэрхэн тодорхойлж байна вэ?

-2016 оны хавар намар  хээтэй цамц,  чамин хээ хуар цэцэг навчин чимэглэл  давамгайлж тод ягаан өнгө зонхилох хандлагатай байна. Ерөнхийдөө байгалийн үзэгдлийг илэрхийлэхийг  зорьсон загварууд их байлаа . Мөн хиймэл үсэн оруулгатай гадуурх хүрэм хүчээ авч байгаа. Өмнөх жил сул, биед эвтэйхэн О хэлбэрийн хувцаснууд давамгайлж байсан.

-Ямар материалаар хийсэн хувцаснууд моодонд орж байгаа вэ?

-Хавар, намар биед эвтэйхэн, хөнгөн дулаан хамба хилэн материал, элдэв эрээн мяраан, чамин хээ хуартай ноосон материал, алтан шаргал, мөнгөлөг, зэсэн гээд металл өнгөтэй материалууд давамгайлж байна.

Айсуй ирэх намар цаг хувцас загварт ямар өөрчлөлт гарахыг залуус маань мэдэж авсан байх. Харин үдэн өнгөрөөсөн намар цагт их хотын загварлаг залуус юугаар гоёж байсныг та бүхэндээ фото зургаар хүргэе.

О.Тэгшбуян, Э.Сосорбурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж