Наймдугаар сарын 11-н буюу өнөөдөр намрын эхэн сарын шинийн найман тохиож байна. Эл өдөр бие, хэл, сэтгэлээрээ онцгойлон буян номын үйлэнд шамдаж, махан хоолыг тэвчиж, цагаан хоол идэж, буян хураавал зохистой ажээ.
Монголчууд эрт дээр үеэсээ билгийн тооллын 8, 15, 25, 30-ны дүйчэн өдрүүдэд махан хоолыг тэвчиж, цагаан хоол иддэг уламжлалтай.
Билэг ухаант ардынхаа зөв сайхан уламжлалыг өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлж, дүйчэн өдрөөр махан хоолыг тэвчсэнээр бие хөнгөрч, ухаан саруулжиж, залхуурах, нойрмоглох, лазантах зэрэг гэмүүд арилна хэмээдэг.
Өдөр тутам мах, өөх тос ихтэй хоол идсэнээр биеийг их ачаалдаг тул дүйчэн өдрүүд болон зун цагт амин дэм, эрдэс бодисоор баялаг цагаан, ногоон хоол идсэнээр эрэгтэй хүн илүү их эрч хүчтэй болдог бол эмэгтэй хүний арьс шингэрч, залуу сайхан харагддаг байна.
А.СҮРЭН