Интернет-дуудлага худалдаа eBay үйлчилгээний утсан төлбөрийн Zong үйлчилгээг авснаа мэдэгдэв. Наймааны үнэ нь 240 сая ам.доллар болж байгаа ба төлбөрийг зохицуулах байгууллагуудаас зөвшөөрөл аваад энэ жилийн гуравдугаар улиралд амжуулан хийх гэнэ.
Zong үйлчилгээгээр дамжуулан хүмүүс гар утсаараа виртуаль наймааныхаа төлбөрийн олон нийтийн сүлжээнд хийдэг. Тухайлбал, Facebook ба онлайн тоглоомуудад төлбөр хийнэ. Наймааны үнэ нь утасгүй холбооны төлбөрийн сарын мөнгө дээр нэмэгдэж төлөгдөх аж.
“Манай үйлчлүүлэгч нар өөрийн гар утасны дугаараар төлбөрөө хийх дуртай. Бид PayPal-тай хамт манай үйлчилгээг дэлхийн хэмжээнд есөн сая хүртэл операторуудаар дамжуулан өсгөхөөр найдаж байна” гэж Zong-ийн захирал Дэвид Маркус хэлсэн байлаа.
Zong нь дэлхийн 45 улсад 250 операторуудтай. Түүнийг eBay дахь төлбөрийн PayPal үйлчилгээтэй нийлүүлэх гэнэ. Өнөөдөр PayPal-аар үйлчлүүлэгчдийн тоо 100 сая хүн хүрч байна. Гар утасаар худалдан авсан бүтээгдэхүүний орлогоо eBay энэ жилд гурван тэрбум ам.долларын хэмжээнд хүргэх гэнэ.
Ш.МЯГМАР