Тайландын амралтын газар бөмбөг дэлбэрэв

Хуучирсан мэдээ: 2016.08.12-нд нийтлэгдсэн

Тайландын амралтын газар бөмбөг дэлбэрэв

Пүрэв гарагт/2016.08.11/ Тайландын Хуа Хин мужийн "Тай" резортод бөмбөг дэлбэрсэн байна. Дэлбэрэлт хоёр удаа удаа болсон бөгөөд “Лондон” шөнийн цэнгээний газрын үүдэнд байдаг цэцгийн вааранд байрлуулсан бөмбөг дэлбэрч нөгөөх нь тус газрын хажууханд дэлбэрсэн хэмээн гэрч мэдээлсэн аж.

Шөнийн цэнгээний газрын үүдэнд байсан эмэгтэй дэлбэрэлтэд өртөн амь үрэгдсэн бөгөөд хэд хэдэн жуулчид шархаджээ.

Хэргийн шалтгааныг тогтоохоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байна.

Хуа Хин нь Тайландын нийслэл Бангконгоос 145 км-ын зайд оршдог далайн эргийн амралтын газар бөгөөд дотоод болон гадаадын жуулчид ихээр очдог газар аж. 

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж