Гэрлэхийн тулд 1000 гаруй милийг явган туулна | News.MN

Гэрлэхийн тулд 1000 гаруй милийг явган туулна

Хуучирсан мэдээ: 2011.07.13-нд нийтлэгдсэн

Гэрлэхийн тулд 1000 гаруй милийг явган туулна

Хятад залуу Лю Пэйвэнь хайртай бүсгүйтэйгээ гэрлэхийн тулд явганаар мянга гаруй миль (1600 километр гаруй) замыг туулна. Хэнань мужийн 29 настай залуу зургадугаар сарын сүүлчээр замдаа гарсан ба хэдэн долоо хоногийн дараа дуусгахаар төлөвлөжээ. Тэр сүйт бүсгүйнхээ төрсөн Гуандун муж хүрэх гэнэ. Өөрийн хайртай бүсгүй 23 настай Лин Сюэ-д тэр сэтгэлээ нээхэд нь тэр эмэгтэй залууг 1000 миль замыг явгаар туулбал эхнэр нь болно гэсэн байв.

Лин Шотландын Proclaimers хамтлагийн шүтэн бишрэгч бөгөөд тэдэнд 500 Miles гэсэн дуу байдгаас энэ тоог авчээ. Уянгын тэр дууны баатар 500 дахиад 500 милийг бүсгүйнхээ төлөө алхаад түүний гэрийн үүдэнд хүрэн унасан тухай дуунд өгүүлдэг.

Лин Сюэ  сэтгүүлч нарт ярихдаа тэр тоглон хэлснийг Лю үнэнээсээ хүлээн аваад аянд гарсан гэжээ. Ямар ч тохиолдолд түүний эхнэр болно гэдгээ ч тэр хэлсэн байлаа. Лю энэ аянаар улс оронтойгоо танилцах мэдээж гэрлэх зорилгоо гүйцээхийн төлөө явж буйгаа хэлжээ.

Ш.МЯГМАР
"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

batt 2011-07-13 124.158.69.155

End zaaval hujaa geed hereggui Goyo l medee baina

Avatar

goy yum 2011-07-13 14.51.11.250

Hair aguushuu

Avatar

Зочин 2011-07-13 49.0.158.247

hoorhii hujaa

Avatar

Зочин 2011-07-13 89.250.82.226

Muu hujaanuud

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж