Хуучирсан мэдээ: 2016.08.12-нд нийтлэгдсэн

Б.Тэмүүлэн ялагдлаа

Гэрэл зургийг А.ТҮМЭНБАЯР

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын долоо дахь өдрийн тэмцээн эхэллээ. Олимпийн наадмын эхний өдөр эхэлсэн жүдо бөхийн тэмцээн эрэгтэйчүүдийн +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн барилдаанаанр өндөрлөнө.

Эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд өрсөлдсөн Б.Тэмүүлэн тэмцээнээ эхний тойргоос өндөрлүүллээ. Манай бөх Алжирын Амине Мохаммед Таебтэй барилдаж, вазари үнэлгээ алдан ялагдлаа.

Манай жүдочдын сүүлийн найдвар болсон Б.Тэмүүлэн "Рио 2016" олимпийн наадмын Монголын багийн тугчийг үүргийг гүйцэтгэсэн юм. Ийнхүү Риод 13 жүдоч очсоноос нэг мөнгөн медаль, шагналт V байр хоёр, долоодугаар байр нэгийг үзүүлсэн амжилттай өндөрлүүлж байна.

Ирэх долоо хоногийн лхагва гаригиас эхлэн бидний найдвар болсон чөлөөт бөхийн тэмцээн эхэлнэ.


Манай 13 жүдоч Риогийн татамид өрсөлдсөнөөс эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Гавьяат тамирчин Д.Сумъяа мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүллээ.

Зуны Олимпийн XXXI наадамд жүдо бөхийн төрөлд 136 орны тамирчид өрсөлдсөнөөс Монгол Улс 16-р байрт орлоо. 26 орон медаль хүртсэн байна. Япон улс 3 алт, 1 мөнгө, 8 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлсэн бол ОХУ, Франц 2 алттай удаалав. Итали, АНУ, Бразил, Словени, Аргентин, Чех, Косово улс олимпийн нэг аваргатай буцлаа.

Ч.БОЛОР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж