Хятадын тамирчин сэргээш хэрэглэсэн нь тогтоогдов

Хуучирсан мэдээ: 2016.08.12-нд нийтлэгдсэн

Хятадын тамирчин сэргээш хэрэглэсэн нь тогтоогдов

Өнөөдөр/2016.08.12/ Синьхуа агентлагийн мэдээлснээр “РИО-2016” олимпийн наадмын усанд сэлэлтийн төрөлд өрсөлдөж буй 18 настай Хятадын тамирчин Чен сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон гэв.

Тэрээр өнгөрсөн Даваа гарагт болсон 100 метрийн эрвээхэй сэлэлтийн төрөлд 4-р байр эзэлсэн бөгөөд өнөөдөр буюу /2016.08.12/ 50 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд уралдахаар зэхэж байсан аж.

Спортын Арбитрийн шүүх энэ асуудлыг шийдвэрлэж байгаа бөгөөд Хятадын усанд сэлэлтийн холбооноос шүүхээс гарсан эцсийн шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэв.

Чен өмнө БНСУ-ын Инчеон хотод болсон 2014 оны Азийн спортын наадмаас эмэгтэйчүүдийн 100 метрийн эрвээхий сэлэлтийн төрөлд алтан медаль хүртэж байсан аж.

Эх сурвалж:CNN

Г.АНУДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж