Л.Отгонбаатар Хятадын бөхөд ялагдан V байр эзэллээ

Хуучирсан мэдээ: 2016.08.11-нд нийтлэгдсэн

Л.Отгонбаатар Хятадын бөхөд ялагдан V байр эзэллээ

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын тав дахь өдөр жүдо бөхийн тэмцээн үргэлжлэн явагдлаа.

Эрэгтэйчүүдийн 90 кг-д өрсөлдсөн Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө Хятадын Чэн Шун Жаотой барилдан юүко үнэлгээгээр ялагдлаа.

Энэ жинд нийт 35 бөх барилдсанаас Л.Отгонбаатар "D" хэсэгт багтсан. Тэрбээр Нидерландын Нёл Ван Т Энди, олимпийн мөнгөн, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Кубын Эшли Гонзалесыг ялснаар шөвгийн наймд үлдсэн юм. Хагас шигшээд үлдэх эрхийн барилдаанд Гүржийн В.Липартелианд дийлдсэн ч дагах барилдаанд Азарбайжаны бөх М.Мамадалийг юүко үнэлгээгээр ялснаар хүрлийн төлөө барилдахаар шалгарсан. Л.Отгонбаатар медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд БНХАУ-ын Чэн Шун Жаод дийлдэн шагналт V байрыг эзэллээ.

"Рио 2016" наадмын жүдо бөхийн төрлөөс Хятадын баг анхны медалиа хүртэж байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж