Бээжин-Шанхайн чиглэлийн энэ замын бүх 19 галт тэрэг 90 минутын турш зогслоо. Хүчтэй шуурга, аянганы улмаас цахилгаан дамжуулах нэг төхөөрөмжийн утас тасарснаас уг гэмтэл гарчээ.
Галт тэргэнд явсан хүмүүсийн яриагаар тэнд цахилгаан унтран салхивчийн төхөөрөмж ажиллахгүй болсноос галт тэргэнд бүгчим байсан гэнэ. Уг замын туршилт тавдугаар сараас эхэлсэн байгаад коммунист намын 90 жилийн ойгоор нээсэн байна.
Асар их хөрөнгө оруулалтыг авлига дагалдсан ба тэр нь томоохон шүүмжлэлийг гаргаж байна. Шүүмжлэгчид өндөр өртөг ба аюулгүй байдлын төвшин хангалттай биш хэмээн шүүмжилсэн юм. Уг төсөл хугацаанаасаа нэг жилийн өмнө ашиглалтад оржээ.
Хятадын улсын аудит зөвхөн өнгөрсөн жилд уг төслийн 30 сая ам.доллар шамшигдуулагдсан байсныг илрүүлсэн ба тэр нь өндөр хурдтай галт тэрэгний зам байгуулахад дагалдаж байсан авлигын дуулианаар Тээврийн сайд нь огцорсноос сарын дараа ил гарч ирсэн байлаа.
Бээжин-Шанхайн зам 1300 км-ийн урттай бөгөөд түүний тавны нэг нь газар доогуур тавигдсан байна. Тасалбарын үнэ нь нэг талдаа 85-270 ам.долларт хүрч байгаа ажээ. Хурдан галт тэрэг замаа таван цагийн дотор туулдаг.