Д.Содномзундуйн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн болно

Хуучирсан мэдээ: 2016.08.11-нд нийтлэгдсэн

Д.Содномзундуйн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн болно

Сагсан бөмбөгийн нэрт зүтгэлтэн Д.Содномзундуйн нэрэмжит "ЧИНГИС ХААН КАП-2016" хоёр дахь удаагийн тэмцээн есдүгээр сарын 7-11-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Тэмцээнд Монгол Улсын үндэсний шигшээ болон 2-р шигшээ багуудаас гадна БНАСАУ-ын Үндэсний шигшээ баг оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа бол ОХУ-ын Буриадын Лигийн хүчтэй баг, БНХАУ-ын лигийн багууд мөн оролцохоор боллоо.

"ЧИНГИС ХААН КАП-2016" олон улсын тэмцээн 09 сарын 18наас манай эх оронд болох Азийн Оюутны аварга шалгаруулах тэмцээний өмнө зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд ач холбогдол өндөр юм.

Азийн аваргад Монгол Улсаа төлөөлөн оролцох тамирчдад сайн сорилго болох бол шигшээ багийн бусад тамирчидын ч бэлтгэл ийнхүү эхэлж байна.

Алтан медаль: МУ үндэсний шигшээ баг

Мөнгөн медаль - Ардчилсан Солонгос

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж