"Ведомости" сонины эх сурвалжийн хэлснээр "Газпром" урьдчилгааны мөнгийг 2012-2015 онуудад авах сонирхолтой байна. Байгалийн хийн нийлүүлэлтийг 2015 оноос эхлэн 30 жилийн турш хийх ажээ. Үүний тулд “Газпром” “Алтай” гэсэн хий дамжуулах хоолойг барих бөгөөд түүний зардал 13,6 тэрбум ам.доллараар үнэлэгдээд байна.
"Газпром" тэр хоолойгоор урсах хийн үнийн талаар Хятадын CNPC гэх улсын компанитай тохиролцоогоо хийж чадахгүй байгаа билээ. Хятадууд Оросын хийн нэг мянган шоо метрийн үнэ 280 ам.доллараас хэтрэхгүй байх ёстой гэж байгаа юм. Харин оросууд тэр үнийг 300-З50 ам.доллар байх ёстой гэж зүтгэж байна.
Хятадын тал урьдчилгаа төлбөрийн талаар эсрэг байр суурьтай. Тэд энэ аргаа “Роснефть”, “Транснефть” компанитай гэрээ хийхдээ ашиглаж байсан билээ. Эдгээр компаниуд Хятадаас хоёр жилийн өмнө 25 тэрбум ам.долларын зээл аваад нефть нийлүүлэн зээлээ төлж байгаа юм. Тэд нефтийн үнийг бууруулаад хямд зээл авсан байна. “Газпром” уг зээлээр юу хийх, ямар зорилгоор ашиглах вэ гэдэг талаар мэдээлэл байхгүй.