Өнгөрөгч долоо хоногт Tesla-ийн автомат жолоодлоготой машин Бээжин хотын хурдны зам дээр осол гаргав.
Машиныг худалдаж авсан Хятадын иргэн Луо Зен хурдны замын хажуугийн түр зогсоол дээр машин мөргөсөн байна. Луо болон Tesla-г үйлдвэрлэсэн компани хоёул автомат жолоодлогын горим асаалттай байсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд oсол гаргасан Tesla-ийн машины автомат жолоодлогын систем нь түр зогсоолд байрласан машиныг илрүүлээгүй нь тодорхой болсон аж.
Луо Зен хэлэхдээ “Tesla-ийн борлуулалтын алба надад хэлэхдээ энэ бол бүрэн автомат жолоодлогын горимтой машин бөгөөд тестийг амжилттай давсан. Та жолоодлогын хүрд дээр гараа тавих мөн тоормос, хааз дээр гишгэх шаардлагагүй гэж хэлж надад тус машиныг зарсан” гэв.
Харин Tesla-аас “Осол гарах үед Луо Зен гар утсаа шалгаж байсан, жолоодлогын хүрд дээр түүний гар байгаагүй учраас шаардлагатай үед арга хэмжээ авч чадаагүй” гэв.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: REUTERS