М.Анхцэцэг огцомоор 106 кг-ыг өргөлөө

Хуучирсан мэдээ: 2016.08.11-нд нийтлэгдсэн

М.Анхцэцэг огцомоор 106 кг-ыг өргөлөө

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын тав дахь өдөр хүндийн өргөлтийн тэмцээн явагдаж байна. Эмэгтэйчүүдийн 69 кг-ын жинд ОУХМ М.Анхцэцэг өрсөлдөж буй. Энэ жингийн "А" ангилалд нийт 10 тамирчин багтсан. Энэ цагт огцом өргөлт явагдаж, тамирчид түлхэлттэй өргөлтөнд бэлтгэж байна.

М.Анхцэцэг 106 кг-ыг захиалж, хоёр дахь оролдлогоороо амжилттай өргөлөө. Түүний гурав дахь захиалга 108 кг байсан боловч өргөж чадсангүй.

БНХАУ-ын Янмэй 116 кг-ыг өргөсөн бол Казахстаны Зазира 115, Египетийн Сара 112, Арменийн Авдальян Назик 107 кг-ыг өргөлөө.

Түлхэлттэй өргөлтийн тэмцээн явагдаж байгаа бөгөөд ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж