Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө барилдана

Хуучирсан мэдээ: 2016.08.11-нд нийтлэгдсэн

Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө барилдана

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын тав дахь өдөр жүдо бөхийн тэмцээн үргэлжлэн явагдаж байна.

Эрэгтэйчүүдийн 90 кг-д өрсөлдөж буй Л.Отгонбаатар дагах барилдаанд Азарбайжаны бөх М.Мамадалийг юүко үнэлгээгээр ялснаар хүрлийн төлөө барилдахаар шалгарлаа.

Л.Отгонбаатар "D" хэсэгт багтсан бөгөөд Нидерландын Нёл Ван Т Энди, олимпийн мөнгөн, дэлхийн аваргын алт, хүрэл медальт Кубын Эшли Гонзалесыг ялснаар шөвгийн наймд үлдсэн юм. Хагас шигшээд үлдэх эрхийн барилдаанд Гүржийн В.Липартелианд дийлдсэн ч дагах барилдаан хийх эрхтэй үлдсэн юм.

Л.Отгонбаатар БНХАУ-ын Чэн Жаотой хүрэл медалийн төлөө барилдана.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж