Олимпийн багийн тугч Б.Тэмүүлэн энэ сарын 11-д барилдана

Хуучирсан мэдээ: 2016.08.03-нд нийтлэгдсэн

Олимпийн багийн тугч Б.Тэмүүлэн энэ сарын 11-д барилдана

Бразилийн Рио-де-Жанейро хотноо наймдугаар сарын 5-21-ний өдрүүдэд Зуны Олимпийн XXXI наадам болно. Тус наадамд манай улсаас 43 тамирчин спортын есөн төрөлд өрсөлдөх юм. Монголын баг тамирчид 1964 оноос хойш 13 дахь удаагаа Зуны спортын наадамд оролцох гэж байна. Тэгвэл Монголын багийн тугчаар жүдо бөхийн шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Тэмүүлэн сонгогдсон. Тэрбээр энэ сарын 11-ний өдөр +100 кг-ын жинд барилдах юм.

Энэ удаагийн наадмын тоглолт Монголын цагаар шөнө эхэлж, үүрээр дуусна. Харин наадмын нээлт наймдугаар сарын 5-ны өдрийн 20.00 цагаас эхлэх бөгөөд энэ нь манай цагаар наймдугаар сарын 6-ны өглөөний 08.00 цагт болно. Тиймээс бид бямба гаригийн өглөө нээлтийг шууд үзэх боломжтой юм.

Монголын багийн тугч Б.Тэмүүлэн /фотог G.DASHDAVAA ‏@dashdavaad /

Зуны спортын XXXI наадамд 207 орны баг тамирчид оролцох юм. Өчигдрийн байдлаар 201 орны баг тамирчид Рио-де-Жанейро хотод ирж, Олимпийн тосгонд байрлажээ. Монголын багийн сүүлийн ээлж болох хүндийн өргөлтийнхөн маргааш Бразилийг зорих юм. Энэ удаагийн наадамд хүндийн өргөлтийн төрлөөр ОУХМ Ө.Чагнаадорж, дасгалжуулагч Д.Чинзоригийн хамт оролцохоор болсон.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж