“Эмирайтс Эйрлайнс”-ийн онгоцонд гал гарав

Хуучирсан мэдээ: 2016.08.04-нд нийтлэгдсэн

“Эмирайтс Эйрлайнс”-ийн онгоцонд гал гарав

Арабын Нэгдсэн Эмирт улсын иргэний агаарын тээврийн “Эмирайтс Эйрлайнс” компанийн “Боинг-777” нисэх онгоц өчигдөр/2016.08.03/ Дубайн олон улсын нисэх онгоцны буудалд ослын буулт хийжээ. Ослын буулт хийсний дараа онгоцны их биеийн хэсэг шатсан байна.

“Боинг-777” нисэх онгоц Энэтхэгийн хот Кералаг чиглэн нисэж байсан аж.

“Онгоцонд нийт 20 улсын 282 зорчигч сууж явсан бөгөөд тэдгээрийн ихэнхи энэтхэг хүмүүс байснаас 24 Британи, 11 Араб хүмүүс байжээ. Нисэх багийн 18 гишүүн бүгд эсэн мэнд, бэртэж гэмтээгүй. Мөн түүнчлэн тус онгоцыг жолоодож явсан ахмад болон нэгдүгээр нисгэгч нь 7000 цагийн нислэгийн туршлагатай”хэмээн “Эмирайтс Эйрлайнс” компани мэдэгдэв.

Харамсалтай нь, гал унтраах багын нэг ажилтан амиа алдсан бөгөөд 30 хүн бага хэмжээний гэмтэл авсан байна.

“Эмирайтс Эйрлайнс”-ний захирал Ахмед Бин Саед ал-Мактум гал унтраагч харамсалтайгаар амиа алдсанд гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ.

Одоогийн байдлаар ослын шалтгаан тодорхойгүй байна.

Г.АНУДАРЬ

ЭХ СУРВАЛЖ: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж