Кофе таны гоо сайханд сөрөг нөлөөтэй гэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Кофе таны гоо сайханд сөрөг нөлөөтэй гэнэ

Хэрэв нүүрний арьс тань сулбайж, ядарсан байдалтай харагдвал шинэхэн жүржийн шүүс шингээсэн салфеткийг арьсан дээрээ 5 минут хиртэй тавь. С витамин нь арьсанд гялалзсан өнгийг бий болгож сэргээнэ.

Нүүрний эд эс нь чийгээ түргэн алддаг тул витамин болон протеин агуулсан чийгшүүлэгч кремийг орой үдэш заавал түрх. Унтахын өмнө түрхсэн крем нь илүү үр дүнтэй байдаг.

Гоо сайхнаа хадгалахад энгийн дүрэм журмыг баримтлах хэрэгтэй. Хэрэв та кофе уудаг бол үдээс хойш 17.00 цагаас хойш уух хэрэггүй. Үдэш орой уусан кофе нь зөвхөн нойронд нөлөөлөөд зогсохгүй нүүрний арьсанд сөргөөр үйлчилдэг нь нотлогдсон.

Нүүрэнд тогтсон үл мэдэх үрчлээс нь насыг төдийгүй арьсны байдлыг тодорхойлдог. Ийм нүүрэнд пудр тавихаас өмнө маск түрхвэл үр дүнгээ өгнө. Ганц ширхэг өндөгний шарыг ургамлын тостой хольж (1 цайны халбага) хольж сайтар хутгаад нүүрэндээ 10-15 минут тавина. Дараа нь угаахад үл ялиг үрчлээсүүд бараг мэдэгдэхээ больсон байх вий.

Нүүр тань бага зэрэг хавагнасан тохиолдолд давстай бүлээн усаар шавш. Дараа нь хүйтэн усаар зайлж угаагаарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж