Тэрхийн гүүрээр 20 мянга гаруй зорчигч гарчээ

Хуучирсан мэдээ: 2016.08.04-нд нийтлэгдсэн

Тэрхийн гүүрээр 20 мянга гаруй зорчигч гарчээ

Архангай аймгийн Тариат сумын нутаг Цэцэрлэг – Тосонцэнгэл чиглэлийн улсын чанартай автозамд байрлах Тэрхийн голын гүүр эвдэрч, зорчигчид гарч чадахгүй нөхцөл байдал үүссэн.

Нөхцөл байдалтай уялдуулан Булган аймгийн Хялганат тосгон дахь Зэвсэгт хүчний 234 дүгээр ангийн дайчид Тэрхийн голын гүүрэнд түр гүүр байршуулан ажиллаж байгаа бөгөөд одоогийн байдлаар 20 мянга гаруй зорчигчийн аян замын аяллыг саадгүй нэвтрэхэд туслалцаа үзүүлсэн байна.

Аялал жуулчлалын улиралтай холбогдуулан тээврийн хэрэгслийн болон иргэдийн хөдөлгөөний эрчим их байгаа бөгөөд долоо хоногт дунджаар 3000 гаруй хүн гүүрээр нэвтэрч байгаа судалгаа гарчээ.

А.ЦЭЭСҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж