УИХ-ын анхдугаар чуулган өнөөдөр хаалтаа хийлээ. Анхдугаар чуулганы хаалтын хуралдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганы өмнө ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулна гэдгээ хэллээ. Ээлжит бусыг хэзээ зарлан хуралдуулах нь тодорхойгүй ч 2016 оны төсөвт тодотгол хийж, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2019 оны төсвийн төсөөллийн хуулийн төсөл, эдийн засгийг хөгжүүлэх тогтоолын төсөл зэрэг хуулиудыг хэлэлцэн батлахаар төлөвлөж байгаа юм. Энэ талаараа ч УИХ-ын дарга М.Энхболд чуулганы хуралдаанаар онцолсон юм.
Б.БАТ