Зугаалганд явж байгаад усанд осолджээ

Хуучирсан мэдээ: 2016.08.03-нд нийтлэгдсэн

Зугаалганд явж байгаад усанд осолджээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Гачууртайн Хар усны тохойд хүн осолдсон тухай дуудлага өчигдөр /2016.08.02/ 16:12 цагт Шуурхай удирдлагын төвд ирж, Нийслэлийн Аврах ангийн 6 албан хаагч, 1 техник хэрэгсэл, завьтай эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Чингис-хаан олон улсын нисэх буудлын харалдаа Туул голын усанд хүний цогцос байна гаргаж өнгө үү гэсэн дуудлага өчигдөр /2016.08.02/ 18:38 цагт ирж, Нийслэлийн Аврах ангийн 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж нэр хаяг тодорхой бус 60 орчим насны эрэгтэй хүний цогцос байсныг гаргаж харьяа дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн Гурван ёл гэдэг газарт орших Онон голд Дорнод аймгийн “Айсвн” ХХК-ийн ажилчид зугаалгаар явж байгаад иргэн Б /48 настай, эрэгтэй/ усанд орж алга болсон гэсэн дуудлага уржигдар /2016.08.01/ 11:00 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагаар аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, 1 автомашин, ар гэр болон орон нутгийн 15 иргэн, мөн 1 автомашин, нийт 22 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж буй аж. Өчигдрийн байдлаар анх осолдсон газраас 30 км газар эрлийг хийжээ.

Г.ХОРОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж